Д.Трамп: Катарт үүсээд буй мухардмал байдлыг эвлэрүүлэх саналтай байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. Катар болон Персийн булангийн бусад хөрш орнуудын хооронд үүсээд буй мухардмал байдлыг зогсоох зорилгоор эвлэрүүлэх үүргийг гүйцэтгэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгосон байна.
Лхагва гарагт Д.Трамп Катарын эмир Шейх Тамим бен Хамад аль-Танитай утсаар ярьсан гэж Цагаан ордноос мэдэгджээ. Террорист байгууллагыг дэмжиж байгаа гэж үзсэн учир Саудын Араб болон бусад Ойрхи Дорнодын улс орнууд Катартай хийсэн дипломат харилцаагаа тасалснаас үүдэн Катарт мухардмал байдал үүсээд байгаа талаар тэд ярилцсан байна. Ярилцах үедээ, террорист байгууллагыг санхүүжүүлэхээс сэргийлэн тухайн бүс нутаг дахь бүх улс орнууд нэгдэн ажиллах нь маш чухал болохыг Д.Трамп онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр Персийн булангийн улс орнуудын эргэлзээн дунд терроризмын эсрэг бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бололтой.
Терроризмийг устгах асуудлаар Арабын орнууд нэгдэн нийлж буйн ач холбогдлыг Д.Трамп онцолж байсан бөгөөд эвлэрүүлэх зорилгоор холбогдох талуудыг Цагаан ордонд авчрахыг санал болгосон байна.
Мягмар гарагт Саудын Аравийн хаан Салман бин Абдулазиз аль-Сауд-тай утсаар яриа өрнүүлэхдээ Д.Трамп мөн адил эв нэгдлийн талаар ярьсан юм. Лалын улсын зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийх маягаар АНУ-ын хүчин Катарын агаарын талбайг ашиглаж байгаа юм. Арабын улсуудын хоорондох эмх замбараагүй байдал нь цэргүүдийн эсрэг тэмцэхэд нөлөөлнө гэдэгт АНУ санаа зовж буйг энэ санал илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.

Х.Сарнай