Өнөөдөр Оросын тусгаар тогтнолын өдөр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-12 14:19:42
МОСКВА./TASS/. Оросын тусгаар тогтнолын өдөрт зориулсан ёслолын жагсаал, олон хүний хоор, үндэсний наадам, спортын тэмцээн уралдаан, эх орончдын жагсаал, экологийн арга хэмжээ тус улсын бүх хотуудад болно.

6 дугаар сарын 12-нд Оросын бараг бүх хотуудад олон төрлийн арга хэмжээ болж оршин суугчдад Оросын далбааны өнгөтэй тууз, бөмбөлөг тарааж өгөх бол бүс нутгийн удирдлагууд насанд хүрсэн шинэ иргэдэд паспорт олгох юм.

Хэд хэдэн бүс нутагт “Оросын ард түмний найрамдлын парад” болно. Оросын тусгаар тогтнолын баярын өдрийн хамгийн чухал үйл явдлын нэг бол Санкт-Петербургийн цэцгийн 10 дугаар наадам юм. 95 000 орчим цэцэг бүхий Александрын цэцэрлэг мөн Ордны талбайд уг наадам өглөө есөн цагт эхлэх ба цэцгийн энэ удаагийн наадам экологийн өдөрт зориулагдаж байгаа аж. Олон өнгийн цэцгээр гоёсон хуучны машин, морь хөллөсөн сүйх тэрэгний жагсаал болж мөн хөгжимчид уран бүтээлээ гадаа тоглох үзэгчдээ баясгах юм.

6 дугаар сарын 12-нд Орос улс Оросын тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан өдөр буюу Оросын тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. 1990 оны 6 дугаар сарын 12-нд РСФСР-ийн ардын депутатын их хурал Оросын тусгаар тогтнолын тунхаглалыг баталжээ.

Мөн энэ өдөр Орос улс тусгаар тогтнолоо олсноос гадна анхны Ерөнхийлөгчтэй болсон юм. 1991 онд тус улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийг сонгох бүх ард түмний нээлттэй сонгууль болж Б.Н.Ельцин ялж анхны ерөнхийлөгч болж байсан юм.
О.Барс 
Related news