Баг тамирчиддаа спортын цол зэргийн үнэмлэх олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:38:25

Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар “Хүн-Хөдөлгөөн” уриан дор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын дунд зохион явууллаа.

Өдөдрлөгт оролцсон  50 гаруй иргэн,  албан хаагчдаас Бие бялдрын түвшин тогтоох сорил авчээ. Мөн сагсан бөмбөгийн гурвын шидэлт, ширээний теннис, шатар даамын бооцоот тэмцээнүүд зохион байгуулагдаж шилдгүүдийг тодруулав.

Энэ үеэр БТСГ-аас  шатар болон волейболын спортын төрөлд аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж, амжилт үзүүлсэн өсвөрийн шигшээ багийн тамирчдад спортын цол зэргийн үнэмлэх олголоо.

Уг өдөрлөг нь Биеийн тамир спортын газрын үйл ажиллагааг ард иргэддээ сурталчлах, таниулах зорилготой аж.

О.Буянхишиг

Related news