Хоёр арлыг Саудын Аравид өгөхийг Египетийн парламент зөвшөөрлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР./Anadolu/. Энэ мягмар гарагт Египетийн парламентын Хууль тогтоох болон Үндсэн хуулийн зөвлөл Египет болон Саудын Арави улсын хооронд өнгөрсөн оны 4 дүгээр сард байгуулсан тэнгисийн хилийн зааг тогтоох тухай гэрээг баталсан байна.
Гэрээнд заасны дагуу "Тиран", "Санафир" гэсэн Улаан тэнгис дэх хоёр арлыг Египет улс Саудын Аравид шилжүүлэн өгч байгаа юм. Уг гэрээг парламентын зөвлөлийн ихэнх гишүүд буюу 35 хууль тогтоогч дэмжиж, 8 нь эсэргүүцсэн байна.
Энэ оны эхээр Египетийн Дээд шүүх тухайн хоёр арал Египетийн мэдэлд байгаа гэдгийг баталж, тэдгээрийг Саудын Аравид шилжүүлэн өгөхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн зун Египетийн Дээд шүүхэд засгийн газрын зүгээс давж заалдах нэхэмжлэл гаргасныг хүлээж аваагүй аж.
Энэ оны 4 дүгээр сард Египет улсын харьяанд 60 гаруй жилийн туршид байсан хоёр арлыг Саудын Аравид шилжүүлэх өгөх гэж байгаагаа Каир мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан нефтиэр баян Саудын Аравид газар нутгаа зарлаа гэж Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сисиг олон нийт буруутгаж байгаа юм. 2013 оноос хойш Саудын Арави нь Египетийн эдийн засгийг тэтгэн олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Х.Сарнай
.
.