Элсэлтийн ерөнхий шалгалтыг 777 сурагч өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-14 14:35:52
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт аймгийн төв Есөнбулаг сумын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит лаборатори 1-р сургуулийн байранд эхэллээ.
Шалгалтанд 797 сурагч оролцохоос 97.3 хувь буюу 777 нь өнөөдөр монгол хэл бичгийн шалгалтаа өгч байна. Боловсролын үнэлгээний төвөөс баталсан удирдамж, журмын дагуу зохион байгуулагдаж байгаа элсэлтийн ерөнхий шалгалтын ажлыг комиссын гишүүд болох зохион байгуулагч багш 6, сэдэв хариуцагч 1, хянагч багш нар 43 нийт 51 багш ажиллаж байна. Ямар нэгэн асуудал, зөрчил гараагүй хэвийн байна гэж шалгалтын багийн ахлагч БХИС-ийн багш С.Туул ярилаа.
Маргааш 6 сарын 15-ны 10 цагаас англи хэлний шалгалтаар ЭЕШ үргэлжлэх ажээ.
                                                                                                                                                                              Ш.Цоодол
Related news