Зүүн Үзэмчин хошууныхан Хятад, Монголын сэтгүүлчдэд зориулан бэсрэг наадам хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
УЛИАСТАЙ. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ныг сурталчлан таниулах зорилгоор хамтарсан сурвалжлага хийж буй Хятад, Монголын сэтгүүлчдэд зориулан Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасын Сэргэлэн хараат гацааныхан /багийнхан/ бэсрэг наадам зохион байгууллаа.

Өчигдөр болсон уг бэсрэг наадамд Зүүн Үзэмчин хошуу, Шилийн хот, Авга хошуу болон Баруун Үзэмчин хошууныхан оролцов.

25 морь уралдаж, 64 бөх барилдаж, 30 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.

Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орны “Талын дуу хоолой” радион захирал Баясгалангийн санаачилгаар Хятад-Монголын сэтгүүлчид нийлсэн 22 хүнээс бүрдсэн баг “Хөгжилд хөтөлсөн 70 жил” сэдвийн хүрээнд 10 хоногийн хамтарсан сурвалжлагыг энэ сарын 9-ний өдрөөс хийж эхэлсэн билээ.

Г.Доржханд
/Өвөр Монголын ӨЗО-ны
Зүүн үзэмчин хошуунаас мэдээлэв/