Дарба бандид гэгээнийг Арслант ширээнд залах үед бороо орж, ган тайлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн Ловон лам А.Жалбаажамцын санаачилгаар Эрдэнэ мэргэн цэцэн ширээт шашныг тодруулагч халхын Дарба бандидын Монголд тодорсон 7-р дүрийн хувилгаан Дэнзэн Чойжилодой гэгээнтэнг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжилж сэнтийд залах ёслолын үеэр тэнгэр дугарч хур бороо шаагин орж газар дэлхий дэвтэн ган гачиг тайлагдлаа.
Ёслолын арга хэмжээнд өмнөд Энэтхэгийн Сэра жэ дацангийн Хансүр Жадо Рэнбүчи лам хуврагууд, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй 21 аймгийн төлөөлөл болсон лам хуврагууд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймаг орон нутгийн удирдлагууд болон сүсэгтэн олон оролцлоо. Дарба бандида гэгээнд бат оршил өргөх үеэр 1990 оноос хойш монгол анх удаа Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн их унзад Тулгаа тэргүүтэй лам нар монголоор уншсан нь онцлог байлаа. Гэгээнтнийг арслант ширээнд залраснаас хойш хур бууж хангай дэлхий баясаж, хүн ардын магнай тэнийн баясаж, сүсэгтнүүдэд сүсэг шинээр төрж, сүсэгтэйчүүдийн сүсэг улам дээшид арвидаж нутаг орон эзэнтэй боллоо гэж нутгийнхан ихэд бэлгэшээж байв.
Одоогоос 4 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодорч төрсөн нутагтаа 108 ламын хамт морилон ирж сэнтийдээ заларч, хувцас өмсгөлөө хүлээн аваад Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд Бурхан шашны бага боловсролыг эзэмшихээр зорьсон гэгээнтэн өнгөрсөн 4 сард эх нутагтаа иржээ. Гэгээнтний дүрийг тодруулахдаа Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ. Дарва бандид Агваанчойнжуурдондов нь 1860 оны эцсээр тус хошууны ядуу ард Насангийн гэрт төрсөн ба түүний бие балчир бага байхдаа 1870 онд Энэтхэгт төвдийн нэгэн бурханчлагдан тахигдсан том лам Дарва хувилгааны хойт дүр хэмээн залагдсан ажээ.

Б.Гантуяа