Гельмут Коль насан өөд болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН./TASS/. ХБНГУ-ын Засгийн газрыг 16 жилийн туршид /1982-1998он/ тэргүүлсэн “Германы эв нэгдлийн канцлер” Гельмут Коль 87 насандаа өөд болжээ. Ийм цочирдом мэдээг анх “Bild” таблоид мэдээлсэн бол дараа нь уг мэдээллийг “Германы Христийн ардчилсан холбоо” баталжээ.
Хоёр Германыг нэгтгэх үйл явцад голлох үүрэг гүйцэтгэсэн ХБНГУ-ын канцлер асан 2017 оны 6 дугаар сарын 16-ны 09:00-д Рейнланд Пфальц холбооны мужийн Людвигсхафен-ам-Райн хотод гэртээ нас баржээ. Тэр мөчид түүний дэргэд эхнэр Майке Коль-Рихтер байсан байна.
Гельмут Коль сүүлийн жилүүдэд олон нийтийн өмнө гарч ирэх нь туйлын ховор болсон нь түүний эрүүл мэндтэй холбоотой бөгөөд тэрбээр ярилцлага ч бараг өгөхөө больжээ. 2008 онд тэрбээр унан толгойндоо гэмтэл авсан ба тэрнээс хойш тэргэнцэр дээр суухаас аргагүй болсон байна.
“Гарамгай төрийн зүтгэлтэн”, “Германы суут хүү” гэж Г.Колийг өнөөдөр бүх дэлхийн улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүд үнэлж байгаа нь тэрбээр түүхийн хуудсанд баттай байр суурийг эзэлсэн улс төрч гэдгийг харуулж байгаа юм.
Улс төрчийн түүхээс
Г.Коль 1930 оны 4 дүгээр сарын 3-нд Людвигсхафен хотод банкны ажилтны гэр бүлд төржээ. Тэрбээр бага залуу наснаасаа эхлэн улс төрийг сонирхох болсон ба 16 насандаа Германы Христийн ардчилсан холбооны гишүүн болж, улмаар тус намын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг болжээ. 1959 онд тус намаас Рейнланд-Пфальцын газрын парламент /ландтаг/-ын депутатаар сонгожээ.
Үүнээс хойш түүний улс төрийн карьер эхэлсэн ба 1966 онд Г.Коль тус намын газрын байгууллагын дарга болсноор намынхаа холбооны удирдах зөвлөлийн гишүүн болжээ. 3 жилий дараа тэрбээр Рэйнланд-Пфальцын ерөнхий сайд болсон бол 1973 оны 6 дугаар сард Германы Христийн ардчилсан холбооны даргаар сонгогдож түүний үнэлж баршгүй тэргүүн манлайлагч нь болсон юм.
1982 онд Социаль-либерал эвсэл задран унасны дараа 10 дугаар сарын 1-нд түүнийг ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилсон юм. Тэрбээр канцлерын албан тушаалд 16 жил ажилласан нь урьд хожид байгаагүй удаан хугацаанд ажилласан төрийн тэргүүн болж байгаа юм.
1990 онд Дэлхийн II дайнд ялсан улс гүрнүүдтэй “хоёр дээр нэмэх нь дөрөв” томьёоллоор амжилттай хэлэлцээ хийсний дүнд хоёр Германыг нэгдэх бололцоог бүрдүүлжээ.

О.Барс