Дархадын хотгор цөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нийт газар нутгийн 37 хувь нь цөлжсөн байна. Үүний 16,4 хувь нь эрчимтэй буюу цэгэн цөлжилттэй, 11,3 хувь нь сул эрчимтэй цөлжилттэй нь судалгаагаар гарчээ. Сүүлийн үед Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сум буюу Дархадын хотгор ихээхэн цөлжиж байгаа учраас энэ онд суурь судалгаа хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх гэнэ.
Мөн цөлжилт нэмэгдэж буй Төмөрбулаг, Их-Уул, Мөрөн сумын цөлжилтийн суурь судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн бөгөөд одоогоор судалгааны дүн гараагүй байгаа гэнэ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэгэн цөлжилттэй тэмцэх зорилгоор тодорхой санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэн шат дараатай арга хэмжээг хийж хэрэгжүүлж байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн нийт нутгийн 30,9 хувийг ой, нуур, өндөр уул эзэлдэг бөгөөд эдгээрийн 16,2 хувьд цөлжилт илрээгүй, 26,1 хувь сул цөлжилттэй, 12,9 хувь нь дунд, 5,8 хувь нь хүчтэй, 8,1 хувь нь нэн хүчтэй гэсэн төлөв байдал гараад байгаа ажээ.

Б.Гантуяа