Их-Уул сум хуурай сүүний үйлдвэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-27 12:05:44
Хөвсгөл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Их-Уул суманд “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгох зорилготой хуурай сүүний зөөврийн жишиг үйлдвэр ашиглалтад орлоо.
Тус үйлдвэр нь  1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүний нөөцийг сургах тоног төхөөрөжмийг суурилуулах ажлууд давхар хийгдэж байгээ гэнэ. Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна.
"Мах, сүүний аян"-ы хүрээнд эхний ээлжийн 60 суманд суурилуулах Япон улсын өндөр технологи бүхий Хуурай сүүний үйлдвэрийн анхдагч нь Хөвсгөл аймгийн Их-Уул сум болж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Related news