Б.Мөнгөнзул ДАШТ-ийг 6,5 оноогоор тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-02 17:09:08

Грекийн Порто Каррас хотноо зохион байгуулж байгаа өсвөрийн шатарчдын ДАШТ өндөрлөхөд дөрвөн өргийн тоглолт үлдсэн бөгөөд охидын 10 хүртэлх насанд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнзул 6,5 оноотой тэргүүлж эхэллээ.

Энэ насанд дэлхийн аварга Д.Мөнхзул 6,0 оноогоор гуравдугаар байрт бичигдээд байна. Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд 7 тавилын дараах байдлаар энэ хоёр тамирчнаас гадна хөвгүүдийн 8 насанд Б.Энхсаран 5,5 оноогоор гуравт, 10 хүртэлх насанд Е.Төгстөмөр 9, Г.Амартүвшин 11, С.Чингүүн 18, охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа 5.0 оноогоор тавдугаар байрт жагсаж эхэллээ. Өнөөдөр 8 дахь тавил болно.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр FIDE-ийн сургуулиудад шатар дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн хувиар ДАШТ-ий үеэр семинар зохион байгуулжээ. Өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай улсаас өнгөрсөн хугацаанд нийт 162 тамирчин оролцсоноос  ФМ Б.Ану хамгийн олон буюу 7 удаа оролцсон бол эмэгтэйчүүдийн ИМ, ОУМ Б.Мөнгөнтуул, ИМ Д.Номин-Эрдэнэ, ОУМ Ц.Бат-Эрдэнэ, ОУМЭ Б.Анхчимэг, СМЭ Я.Батзаяа, Г.Сайханзаяа нар 6 удаа, ИМЭ Т.Батчимэг, ОУМЭ У.Лхамсүрэн, ФМ У.Насанжаргал, ФМЭ З.Баяраа нар тус бүр 5 удаа оролцжээ.

Энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа тамирчдаас ФМ С.Билгүүн, ФМ Э.Баасансүрэн нар 6 дахь удаагаа хүчээ үзэж байна. ДАШТ-ээс манай тамирчдаас анх 2010 онд Д.Номин-Эрдэнэ түрүүлж, 2014 онд Д.Мөнхзул залгамжилсан. Мөн Б.Мөнгөнтуул мөнгө, хүрэл медаль, А.Энхтуул хүрэл, Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр нар мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Д.Өлзий

Related news