Өмнөговьд Х.Баттулга 10258, М.Энхболд 8412 санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-07-08 14:35:15
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн 2 дахь санал хураалтад нийт 41845 сонгогч санал өгөхөөс 21323 сонгогч саналаа өгч сонгогчдын 50,94 хувийн ирцтэй энэ удаагийн сонгуулийг өндөрлүүллээ.
Тус аймагт МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 8412 санал авсан бол, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 10258 санал авчээ. Харин ямар ч тэмдэглэгээ хийгээгүй 2638 саналын хуудас байсан гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Гурвантэс суманд сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 60,94 хувьтай байсан бол Хүрмэн суманд 38,79 хувьтай хамгийн муу байсан байна. Тус суманд бэлчээрийн гарц муу гантай байгаа учраас малчид алсын отор нүүдэлд гарсны тул ийнхүү сонгогчдын ирц муу байжээ. Сонгуулийн хорооны мэдээлж байгаагаар энэ удаагийн сонгуульд 26-40 насны сонгогчид нийт санал өгсөн иргэдийн 37,6 хувийг эзэлж хамгийн идэвхтэй байсан гэнэ.  
Битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр 1002 сонгогч хүсэлт гаргаснаас 933 сонгогч саналаа өгчээ. 
Д.Мишигсүрэн
Related news