Баян-Адарга cумын шинэ соёлын төв нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:40:33

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 300 хүний суудалтай шинэ соёлын төв нээлтээ хийлээ.  

Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, сумын Засаг дарга Ж.Боломж тэргүүтэй төлөөлөгчид оролов. Мөн энэ үеэр Баян-Адарга сумын соёлын байгууллагаас төрөн гарсан ахмад урлагийн зүтгэлтнүүд мэндчилгээ дэвшүүлж, ая дуу өргөлөө.

Энэхүү соёлын төвийн барилгыг улсын төсвийн 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Тус төв нь дотроо үзвэрийн заал, бүжгийн заал, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөөнүүд, орон нутаг судлах танхим, эрхлэгчийн өрөө, номын сан, уншлагын танхим, бүжгийн дугуйлан, багш ажилчдын өрөө, хөгжмийн дугуйлан, жижүүрийн өрөө, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөтэйгээр цогц байдлаар шийдэгдсэн өрөө тасалгаатай аж.

 О.Буянхишиг

 

Related news