Төмсний тариалалт буурсан ч нэгжээс авах ургацын хэмжээ өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 17:23:25

Энэ онд төмсний тариалалт урьд жилээс 300 гаруй гагаар буурсан ч ахиу ургац хураах төлөвтэй байна. 2014 онд төмс 4590 гад тарьж, нэгжээс 120.7 центнер буюу 55370 тн-ыг хурааж байсан бол 2015 оны 10 сарын 30-ны мэдээгээр төмс 4288 гад тариалалт хийж, нэгжээс 153.4 цн буюу 72881 тн-ыг хураажээ.

Цаг, үеийн байдлаас шалтгаалж, сүүлийн хураалт 11 сарын 10-д хүргэнэ гэж тооцвол дээрх тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Харин хүнсний ногоог 400 орчим гагаар бууруулж, 570 гаруй гад тариалалт хийж, нэгжээс 88 цн буюу 4604 тн-ыг тус бүр хураасан байна.Энэ төрлийн ногоог Батсүмбэр,Борнуур,Жаргалант,Цээл Баянчандмань зэрэг сум 115-2407 гад тарьсан бол Зуунмод,Дэлгэрхаан, Бүрэн, Баянжаргалан,Эрдэнэ сум 2-31 гад харьцангуй бага тариалалт хийжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Related news