Ихэнх нутгаар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи 6,7-нд говийн нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days