СӨХ-д өвлийн бэлтгэлээ бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 12:06:21

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоод өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Энэ ажлын хүрээнд байрнуудын орцны цонхны рамыг шинэчилж хаалганы нугас,татуургыг сольж, 300 орчим цонхыг шиллэжээ. Сантехникийн ажлын хүрээнд 15 байрны орцны босоо шугамыг дулаалж хаалт, өрлөг хийж битүүлсэн байна.

Түүнээс гадна халуун, хүйтэн усны төв шугамыг сольж, тавь гаруй  ус хаах, нээх төхөөрөмж шинээр тавьсаны гадна дулааны болон хонгилын төхөөрөмжүүдийг бүрэн солиуллаа. Орон сууцнуудын хонгил болон орц, гадна орчинд шавж устгалыг бүрэн хийв. Байрны жижүүр, үйлчлэгч нарыг ая тухтай цэвэр орчинд амьдруулах талаар өөрсдийн нөөц бололцоог ашиглан жижүүрийн байранд засвар хийж, хаалга үүдийг нь шинэчлэв.

 Чойбалсан хотод өнөөдрийн байдлаар албан ёсны 9 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Дорнод аймгийн хувьд хүн амын талаас илүү хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, 500 гаруй өрх айл тохилог орон сууцанд амьдардаг гэсэн статистик бий. 

Б.Туяа
 

Related news