Америкт АТМ хулгайлсан хэрэг гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
КОНУЭЙ. /Sputnik/. АНУ-ын Аркансас муж улсын Конуэй хотод сэрээт өргөгч машинаар АТМ буюу бэлэн мөнгөний машин хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн шөнийн 3:30 цагт болсон аж.
Уг хэргийн талаар мэдээлэл өгөхийг тус улсын цагдаа нар олон нийтээс хүсэж байна. АТМ-нд хэр их бэлэн мөнгө байсан нь тодорхойгүй байна.
Хяналтын камерт АТМ-ыг хулгайлж буй дүрс бууж үлдсэн хэдий ч хулгайчдын нүүр царай харагдахгүй байна.
https://www.youtube.com/watch?v=_rTeI5Opl7Y
Г.Доржханд
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days