Оросын хүндийн өргөлтийн дэлхийн аварга зодуулсны улмаас амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХАБАРОВСК./TASS/. Хүндийн өргөлтийн 2011 оны дэлхийн аварга Хабаровскийн нэгэн кафены үүдэнд болсон зодооны үеэр тархи нугасны гэмтэл авсны улмаас амиа алджээ. Энэ тухай ням гарагт ОХУ-ын Хабаровск мужийн Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.
Орон нутгийн ОНМХ-д гарсан мэдээллээр амиа алдсан тамирчин Андрей Драчев мөн болох нь тогтоогджээ.
“Орон нутгийн цагаар 2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөөний 7 цагт Хабаровскийн төвд орших кафены хоёр үйлчлүүлэгч хоорондоо зодолдсон ба хохирогч гэмтлийн улмаас эмнэлэгт очоод амьсгал хураажээ. Урьдчилсан байдлаар, хохирогчийн үхлийн шалтгаан тархи нугасны гэмтэл байж магадгүй” гэж уг мэдээлэлд дурджээ.

Гэмт этгээд хэргийн газраас оргон зайлсан ба уг этгээдийн хэн болохыг нь тогтоож, баривчлахаар шуурхай ажиллагаа явуулж байгаа ажээ.
Мөрдөн байцаах албаныхан ОХУ-ын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Энэ нь сүүлийн сар орчмын хугацаанд Орост тамирчдын амь насанд хүрсэн гудамжны хоёр дахь аллага болж байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Европын залуучуудын хоёр удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Юрий Власко Байгал нуурын эрэг дээр бусдад зодуулж амиа алдсан билээ.
Андрей Драчев нь 2011 онд хүндийн өргөлтийн дэлхийн аварга болж байсан төдийгүй мөн 120кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байжээ.
О.Барс