Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд асуудлыг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days