Бэрх тосгон, Хэрлэн сумын ахмадууд санал бодлоо солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:44:15

Хэнтий аймгийн Бэрх хотын ахмадууд санаачилан Чингис хотын Хэрлэн сумын ахмадуудтай гоцлол болон харилцаа дуу, нийтийн бүжгийн тэмцээн, дартс, бөмбөг шидэлт зэрэг спортын төрлөөр уралдаант өдөрлөг зохион байгуулж хоорондоо санал бодлоо хуваалцав.

Өдөрлөгт аймгийн Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Ж.Уртнасан, Хэрлэн сумын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Х.Энхтуяа, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын мэргэжилтэн М.Мөнхтуяа, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадуудыг аймгийн иргэний танхимд хүлээн авч, аймаг орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын талаар болон ахмад настнуудынхаа хүсэл сонирхолд нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан тухайгаа танилцуулж, харилцан ярилцсан аж.

О.Буянхишиг

 

Related news