Ерөнхийлөгч Х.Баттулгад модоор урласан уран зураг бэлэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд зориулсан “Алс дорнын гудамж” үзэсгэлэнг үзэж сонирхох үеэр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны сайд Сергей Донскойн хамт “Амурын сав газар”-ын асарт зочилжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгад Амур мужийн захирагч Александр Козлов байгалийн нөөц баялаг, хөрөнгө оруулалт болон тус мужид хийж буй томоохон бүтээн байгуулалтын талаар танилцуулав.
Тэрбээр “Таныг зураач мэргэжилтэй, урлагийн мэдрэмжтэй хүн гэдгийг бид мэднэ. Тиймээс танд манай зураач Алексей Сидоровын модоор урласан уран зургийг бэлэглэж байна. Танд их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ бүтээл Ерөнхийлөгч таны оролцсон Дорнын эдийн засгийн форумын нэгэн дурсамж болог” хэмээн Амур мужийн захирагч онцлов.

Л.Нандиа