Шинэ-Зеландад нисэх онгоцны түлшний хангамж тасалдсаны улмаас нислэг цуцлагдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ОКЛЕНД. ./Ройтерс/. Шинэ-Зеландын хамгийн том нисэх онгоцны буудлыг түлшээр хангадаг дамжуулах хоолойд гэмтэл гарсны улмаас Окленд хотод нислэг саатаж, хэдэн мянган зорчигч гацаад байна.
Гэмтэл гарсан дамжуулах хоолой нь Оклендын нисэх онгоцны буудлыг түлшээр хангадаг ганц эх үүсвэр аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дамжуулах хоолойд гарсан гэмтлийг засварлахад наад зах нь нэг долоо хоногийн хугацаа орох төлөвтэй байна гэж тус улсын холбогдох албаны хүн өнөөдөр мэдэгдсэнийг Их Британийн “Ройтерс” агентлаг уламжилсан байна.
Жилд 18 сая зорчигчид үйлчилдэг Оклендын нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдэгдсэнээр, иргэний агаарын тээврийн компаниудын ашигладаг түлшийг тээвэрлэх, нийлүүлэх ажлыг нефтийн компаниуд хариуцдаг байна.
Иргэний агаарын тээврийн “Эйр Шинэ-Зеланд” компанид өдөрт нийлүүлдэг түлшний хэмжээ ердийнхөөс 30 хувиар багассан аж. Үүний улмаас тус компанийн онгоцууд холын нислэг үйлдэхийн тулд Австрали болон Номхон далайн улс орнуудад зогсон түлшээр дахин цэнэглүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна.
Өнөөдөр л гэхэд тус компани түлшний хомсдолын улмаас олон нислэгээ цуцалж, 2000 орчим зорчигчид онгоцны тийзний мөнгийг нь буцааж өгсөн гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн болон олон улсын 27 нислэг цуцлагджээ.

Г.Доржханд