“Цаг бол алт” сургалт, тэмцээн зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-18 21:30:52
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас анхан шатны буюу сумын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Цаг бол алт” сэдэвтэй яаралтай тусламжийн онол болон гардан үйлдлийн тэмцээн, сургалт зохион байгуулжээ.

Сумын эрүүл мэндийн төвүүдийг баруун, зүүн бүс гэж хоёр хуваан, тэмцээнийг эрэмбэлэн ялгалт, амилуулах суурь болон лавшруулсан тусламж, осол, гэмтэл, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үеийн яаралтай тусламж гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд 2 сум дундын эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төвүүдээс их эмч, багийн эмч, сувилагч, жолооч гэсэн 4 хүний бүрэлдхүүнтэй багууд оролцжээ.

“Цаг бол алт” сургалт тэмцээний тестийг их эмч, багийн эмч, сувилагч, жолооч гэсэн төрлөөр, гардан үйлдлийн газар дээр болон эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд гэсэн 2 төрлөөр авч тус бүр эхний 2 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. 1-р байранд Өндөр-Улаан, Эрдэнэмандал сум, 2-р байранд Хайрхан, Тариат сумын ЭМТ-үүд шалгарчээ.

Б.Гэрэлт-Од
Related news