Хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдсан 23 аж ахуй нэгж, иргэний 31 угаах төхөөрөмжийг лацаджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхоны уурхайд БОАЖЯ, МХЕГазар, АМГТГазар, Улсын мөрдөн байцаах газар болон орон нутгийн холбогдох байгууллагууд хамтарсан шалгалтыг хийжээ. Шалгалтын дүнд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн энэ оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09/063/26 тоот актаар “Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч ХХК-иудын нөхөн сэргээлт хийх, хаягдлын даланг шинээр барих, засварлах ажлуудаас бусад олборлолтын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл 2 сарын хугацаанд зогсоосон байна.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, хууль бус алт олборлолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цэнхэр сумын ЗДТГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагуудын төлөөлөл орсон ажлын хэсэг өнгөрөгч 5 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй пост ажиллуулж байгаа ажээ.
Энэ хугацаанд “Монгол газар” болон “Эм Жи Эйч” ХХК-ийн MV-005529, MV-002426 MV-002427, MV-009258, MV-007207 тусгай зөвшөөрлийн талбайд ажил туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан 12 аж ахуй нэгж, 7 иргэний алт угаах төхөөрөмж, болон техник хэрэгслийг талбайгаас гаргаж чөлөөлүүлэх, уурхайн талбайд байгаа 4 нуурын даланг, 30 орчим км цэвэр усны суваг шуудууг засварлах, технологийн нуураас гарч байгаа шар усыг цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлуудыг хийлгүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар “Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч” ХХК-ийн ажилд туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд уурхайн талбайд олноор орж угаах төхөөрөмж, техник хэрэгслийг байрлуулжээ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдсан 23 аж ахуй нэгж, иргэний 31 угаах төхөөрөмжийг лацадсан байна.

Б.Гэрэлт-Од