Хоёроос дээш жил ашиглаагүй нийт 24 газрыг хүчингүй болгох санал гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-21 16:41:52
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн төв Эрдэнэбулган сумын 2012-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт шинжилгээ хийж, энэ тухай мэдээллийг өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа.

Эрдэнэбулган суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 35 байршилд 664 иргэнд газар олгосон байна. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Булганхангай хороололд 80 иргэнд аймгийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3.2 га газар олгожээ. Харин бүх төрлийн худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 2013 онд төсөл сонгон шалгаруулах журмаар 3 иргэн, ААНБ-д 0.68 га, 2014 онд дуудлага худалдаагаар 6 иргэн, ААНБ 2.18 га, төсөл сонгон шалгаруулах журмаар 10 иргэн, ААНБ 1.16 га, 2016 онд дуудлага худалдаагаар 6 иргэн, ААНБ 0.18 га, төсөл сонгон шалгаруулалтын журмаар 10 иргэн, ААНБ 3.8 га-г газрыг олгожээ. Өөрөөр хэлбэл, нийт 42 иргэн, ААНБ-д 9.72 га газар олгосн байдаг юм байна.

Газрын тухай хуулийн дагуу 2 ба түүнээс дээш жил эзэмшил газраа ашиглаагүй нийт 24 газрыг өнөөдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хүчингүй болгох саналыг гаргалаа.

Б.Гэрэлт-Од 
Related news