Ахмад настны гэрийг тохижуулж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 09:06:44

Хөхөө өвлийн хүйтэнтэй өрсөн өнчин зээ нараа өсгөж яваа нэгэн ахмад настанг бүтэн гэр оронтой болгосон сайн үйлсийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн залуучууд санаачлан хийжээ.

Байгууллага бүр дэргэдээ залуучуудын зөвлөлтэй болоод байгаа бөгөөд тус хэлтсийн залуучуудын зөвлөл олон нийтийн дунд хандивын аян өрнүүлснээр салхи сийгсэн дээвэр туургатай, нурах шахсан гэрт өнчин зээ нар нарын хамт аж төрж байсан Сайнцагаан сумын иргэн Д. Саарал гуайг шинэ гэртэй болгосон байна.

Залуучуудын өрнүүлсэн сайн үйлсийн аянд арав гаруй байгууллага, аж ахуйн нэгж дэмжин нэгдсэн бөгөөд гэрийг нь тохижуулахаас гадна өвлийн түлшийг нь өгч байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news