Эйфелийн цамхаг 300 сая зочин хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-30 11:13:35
ПАРИС. /Ройтерс/. Парисын алдарт Эйфелийн цамхаг XIX зуунд нээлтээ хийснээс хойш 300 сая зочин хүлээн авсан тухай "Ройтерс" агентлаг мэдээлэв.

Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэн тус цамхагт гэрлийн шоу болсон байна. Цамхагийг гэрлээр чимэглэн хажууханд нь концерт болж, хүмүүс дуулж бүжиглэн үдшийг өнгөрүүлжээ. Дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг болох Эйфелийн цамхаг нь 1889 оны Парисын Үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийсэн билээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Парис хотод 200 гаруй хүний аминд хүрсэн цуврал террорист халдлага болсонтой холбогдуулан Эйфелийн цамхаг орчмын аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, хотын гол гол гудамж, жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудад терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд 7000 цэрэг, цагдаа эргүүлд гарсаар байгаа аж.

Х.Сарнай
Related news