Дэд сайд М.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-11-10 16:45:15

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх өнөөдөр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө.

УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотголын хүрээнд  дэд сайдуудын зардлыг хассан тул Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон. БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар 18-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авч байсан байна.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, "Төрийн албанд зүтгэсэн энэ хугацаанд өөрт оногдсон үүрэгт ажлаа түргэн шуурхай шийдвэрлэн, аливаа асуудлыг удаахгүй байх тал дээр анхааран ажиллаж багагүй туршлага хуримтлуулж авсан цаг хугацаа байлаа. Цаашид та бүхэн хурдтай, хүчтэй байж илүү ихийг хийж бүтээх үйлсэд тань ажлын амжилт хүсэн ерөөе" гэсэн юм.

БОНХАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл түүнийг үүрэгт ажлаа нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж ирснийг цохон дурдаад цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

Б.Туул

Related news