Дүйцүүлэх албаныхан өвс бэлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Зэрэг сумын засаг даргын захирамжаар өвлийн бэлтгэл ажилд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа цэрэг бүр нэг машин өвс хадаж сумын онцгой байдлын штабт тушаахыг үүрэг болгожээ.
Тус сумын таван баг тус бүрээс есөн залуу сумын засаг даргын захирамжийг хэрэгжүүлж,сумынхаа өвлийн бэлтгэл ажилд туслахаар өнгөрсөн 9,10 дугаар сард хадланд гарчээ.
Дүйцүүлэх албаны есөн цэрэг тус бүр нэг портер авс бэлдэж, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилд тусалж сумынхаа өвсний фондод нийлүүлжээ.
А.Бямбасүрэн