“Тусгай дугаар” ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “Цахим Хэнтий” төслийн хүрээнд Цагдаагийн газарт “Тусгай дугаар” ажиллуулж эхэллээ.
Энэхүү дугаарт иргэдээс төрөл бүрийн мэдээ, мэдээлэл, санал, хүсэлт мессежээр хүлээн авах, иргэдэд санамж, сэрэмжлүүлгийг нэгдсэн журмаар мессежээр илгээх зориулалт бүхий 133111 тусгай дугаарын утсыг Цагдаагийн газарт байрлуулж, энэ сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж эхлэсэн бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Мөн иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчил, хууль бус аливаа үйлдлийн талаарх мэдээ, мэдээлэл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, зөвлөгөөг тусгай дугаарт аль ч операторын утаснаас мессэжээр илгээх боломжтой.
О.Буянхишиг