Мэргэжлийн хяналтын газар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хил хорио, цээрийн хэлтэс “Хүний төлөө-хилийн хяналт” сарын аян зарлалаа. Аяны хүрээнд гадаад руу бараа бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэнэ.
Тус аймагт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс”, “Эрдмийт” ХХК-иуд бүтээгдэхүүн экспортолдог. Иймд тэдэнд бичиг баримт бүрдүүлэлтийн тал дээр нь зөвлөгөө өгөх ажээ.
МХГ-ын Хил, хорио цээрийн хэлтэс нь Орхон аймгийн гүний гаалиар нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүнд хяналт тавьдаг. Тус гаалиар нэвтрч буй эксдортын бараа өнгөрсөн оныхоос гурван хувиар өссөн бол импортын бараа 1.2 хувиар буурчээ.Гаалиар нэвтрэх бараанд Хил, хорио цээрийн хэлтэс нь эрсдлийн үнэлгээ хийдэг. Эрсдлийн үнэлгээгээр гахай, тахианы мах буюу хүнсний 2194 төрлийн бүтээгдэхүүн багтдаг байна.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ