Үйлдвэрийн бүс дэх агаарын бохирдлын хэмжээ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНҮйлдвэрийн бүсэд агаарын бохирдол хэмжих төхөөрөмж сууриулуулах хэрэгтэй гэж Ус цаг уур, орчны шинжилгээний албаны шинжээч Ц.Энхтогос хэллээ.
Аймгийн УЦУОША-аас хийсэн судалгаагаар Говил, Баянцагаан гэх үйлдвэрийн бүсэд агаарын бохирдлын хэмжээ ихэссэн байна. Иймд ойрын жилүүдэд яаралтай арга хэмжээ авах шаардлага байгаа ажээ.
Орхон аймагт агаарын бохирдлыг хэмжих суурин хоёр, явуулны нэг пост ажилладаг. Энэ нь гэр хороолол болон хотын төвийн агаарыг хэмждэг. Гэтэл сүүлийн үед алслагдсан баг буюу дээр дурдсан үйлдвэрийн бүс дэх агаарын бохирдол нэмэгдсэн байна. Иймд тус газарт суурин төхөөрөмж тавих хэрэгтэй ажээ. Аймгийн УЦУОША жил бүрийн 11-4 сар хүртэл өдөрт гурван удаа агаарын бохирдол хэмждэг юм.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ