Мазаалайн судалгааны ажил хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:03:54

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас АНУ-ын баавгай судлаач Харри Рейнольдстай хамтран өнгөрөгч 10 сард 14 хоногийн хугацаатай мазаалай баавгайн судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хавар шинээр хүзүүвч зүүсэн 2 мазаалайн шилжилт хөдөлгөөнийг газар дээр нь тандан судалсан байна. Мазаалайн гол нутаг болох Шар хулс, Атас, Ингэс, Сэгс цагаан богдын районд  мазаалай баавгайн 27 тэжээлийн цэгт 4 тн тэжээлийг тараан тавьсан гэнэ.  Мөн БОНХАЖЯ, Нийслэлийн БОХГ, Байгаль хамгаалах сантай хамтран нийслэлд хууль бусаар түүж хураагдсан самраас 10 шуудай самрыг авч мазаалайн зарим цэгт тавьж туршиж байна. Үүний зэрэгцээ Английн хавтгай хамгаалах сангийн дэмжлэгээр 600 боодол өвсийг Захуйн усны хавтгай үржүүлгийн төвд хүргүүлээд байна.

                                                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news