Зарим сумд төлөвлөгөөт хадлан бэлтгэж амжихгүй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хэмжээнд 85,0 мян тн байгалийн хадлан бэлтгэхээс Булган сум одоогоор 12.7 мян тн буюу 10 гаруй хувийг бэлтгээд байна.
Үүнд Дашинчилэн, Сэлэнгэ, Тэшиг сумд төлөвлөгөөт хадлангынхаа 13-46 хувийг л бэлтгэж байна. Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Сайхан, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант сумын 16,5 мян тн хадланг бэлтгэх боломжгүй болжээ. Зуншлага муу, газрын гарц тааруу байсан учир хадлан бэлтгэх ажил удаашралтай байна. Харин аймгийн нөөцөд 54 тн хадлан бэлтгээд байна.
П.Батням
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days
Comments