Ж.Дамдинсүрэн: Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл хангагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан А/243 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Архангай аймагт энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхайн удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, сургуулийн штабын дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Түүнээс гамшгаас хамгаалах үзлэг, команд штабын сургуулийн талаар зарим мэдээллийг тодруулснаа хүргэж байна.
- Архангай аймагт 10 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийлээ. Ямар дүнтэй гарсан бэ?
-Ж.Д: Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн өмнө Онцгой байлын ерөнхий газрын даргын тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Эрдэнэбулган, Хайрхан, Эрдэнэмандал, Ихтамир гэсэн суманд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь аймаг, сумдын гамшгаас хамгаалах чадавх, үүрэг, зорилго, идэвх, техник багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал ямар байгааг шалгаж үнэлэх юм. Үзлэг шалгалтаар дээрх сумдын бэлтгэл, бэлэн байдал харьцангуй гайгүй үнэлэгдсэн. Бид дүүрэн хангалттай, хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээтэй. Сумдын эцсийн дүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын албан бичгээр Архангай аймгийн Засаг даргад хүргүүлнэ. Дараагийн том ажил бол Архангай аймгийн Засаг дарга Монгол Улсын шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна гэж заасны дагуу биелэлтийг хангаж, бэлтгэл ажил хийж байна. Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн болон сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн албад хамрагдан цагийн байдалд ажиллаж, тухайн өгөгдсөн цагийн байдалд хэрхэн ажлаа төлөвлөж, газар дээр нь зохион байгуулах талаар мэдээлэлтэй болохоос гадна төрийн байгууллагуудын уялдаа холбоог нягтруулах зорилготой. Уг сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллана.

- Өгөгдсөн цагийн байдалд ямар байх вэ?
- Ж.Д: Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр нийт 3 цагийн байдал өгөгдөнө. Эхний нэг, хоёрдугаар цагийн байдлыг суурин удирдлагын байр буюу штабын байрандаа сонсож ажлын болон шийдвэрийн зураг дээр зураглалаа оруулан, шийдвэрүүдээ сонсоно. Гурав дахь цагийн байдлыг аймгийн төвөөс 10 гаруй км-ийн зайд бүрэн тоноглосон хээрийн штабын байранд сонсож, үр дүнгээ хэлэлцээд аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албад, удирдлагын бүрэлдэхүүнтэй сорилын үйл ажиллагаа явуулах юм. Сорил гэдэг нь эдгээр алба хаагчид зураган цагийн байдал дээр хэрхэн ажилласнаа биетээр хийх дадлага сургууль. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын гаргасан иргэн бүрт байх ёстой 15 ширхэг зүйлийг аранзандаа бэлтгэсэн байх ёстой. Аймгийн удирдлагын бүрэлдэхүүнийг нэг багт 15 хүн байхаар 5 хэсэгт хуваасан. Тэд аранзаа үүрээд 6 цэг бүхий 5 км-ийн зайд холбогдох гамшгаас хамгаалах сорилд ажиллана. Эдгээр таван цэгт гал унтраах, эмнэлгийн анхны тусламж, саадтай зурвас зэрэг дадлага сургуулийг хийх юм. Өнөөдрийн байдлаар сургуулийн бэлтгэл ажил хангагдаад байна.
- Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсны ач холбогдол нь юу вэ?
- Ж.Д: Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх ач холбогдолтой.

- Команд штабын сургуулийн үеэр ямар ямар ажил хийгдэх вэ?
-Ж.Д: Сургуулийн ажлын хүрээнд гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр аймгийн удирдах ажилтан, иргэд, оюутан сурагчдад сургалтуудыг зохион байгуулна. Уг сургалтаар иргэд гамшиг гэж юу болох, газар хөдлөл гэж юу вэ, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах вэ гэсэн чиглэлээр мэдлэгтэй болох юм. Нийт аймгийн хэмжээний 12 албад хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх штаб, байнгын байрлалд байх штабуудад цагийн байдалд ажиллана.

Б.Гэрэлт-Од