Сургагч багш нарт хичээл заажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 12:21:41

Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарыг хамруулсан "Төлөөлөгчийн манлайлал" 2-р шатны сэдэвчилсэн сургалт боллоо.

Сургалтад аймаг сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хороодын дарга , ИТХ-ын нарийн бичгийн дарга нар гээд 161 төлөөлөгчид оролцсон байна. 
Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагч багш аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө. Цогбадрах, Монголын баг сумдын холбооны ажилтан З. Пүрэвдулам, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга н.Батжаргал, аймгийн ИТХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн хорооны ажилтан Д.аясгалан нар удирдан явууллаа.

Тус сургалтаар Төлөөлөгчдийн манлайлал, Манлайлагчийн хөгжил, Хяналт-шинжилгээ, үнэлгээ бөгөөд ИТХ-аас шийдвэрийн биелэлтийг тооцох нь, Судалгаа шинжилгээ хийх арга зүй, Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагуудтай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд зэрэг агуулгаар төслөөс бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл заажээ.

Мөн сургалтаар хурлын байгууллагаасаас бусад байгууллагатай харилцах хэлбэрүүд , аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээс өмнө судалгаа шинжилгээ хийх арга зүйг заах, Хурлын байгууллагын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлыг тодорхойлоход тооцоо, судалгаан суурилсан төлөөлөгчийн байр сууриа илэрхийлэх, бодлогын хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг боловсруулах зэрэгт хурлын байгууллагын төлөөлөгчид, ажилтны чадавх бэхжих аж.

О.Буянхишиг

Related news