Ургац хураалтын дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-29 20:57:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ХХААГ-аас энэ намрын ургац хураалтын дүнгээ эцэслэн гаргалаа.
Энэ онд тус аймаг 1217 га-гаас 3563 тн ургац хураасан байна. Үр тариа 29.9 га-гаас 50.9 тн, арвай 196 га-гаас 280 тн, төмс 117 га-гаас 843 тн, хүнсний ногоо 108 га-гаас 673 тн, ногоон тэжээл 589 га-гаас 1659 тн, жимс жимсгэнэ 46.6 га-гаас 58.3 тн-ыг тус тус хураан авчээ.
Нэг га-гийн ургацын хэмжээгээр улаан буудай 31.4, арвай 28.1, төмс 73.4, хүнсний ногоо 104, ногоон тэжээл 26.7, жимс жимсгэнэ 16.5 центнерийг хураасан дүнтэй байгаа бөгөөд төмсний ургац өмнөх оноос бага байгаа ажээ.
Намрын ургац хураалтанд 44 аж ахуйн нэгж, 170 гаруй тариаланч, үр тарианы хоёр комбайн, төмсний иж бүрдэл бүхий том оврын нэг, бага оврын 15 техник ашигласан байна.

                                                                                                                    Ш.Цоодол

Related news