Хөгжлийн банкны удирдлагыг АТГ-т шалгуулахаар өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-13 15:44:29

Иргэн Б.Цогтгэрэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. 

Хөгжлийн банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн үзэн, шалгуулахаар өргөдөл гаргаж хууль бус үйлдлийг таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсчээ. Хөгжлийн банкны хууль зөрчсөн гүйлгээ буюу "2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6.000.000 төгрөг, 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50.956.102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр, 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55.711.880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь, 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1.140.199.677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт, 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюутолгой" 192.591.000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ, 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр, 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680.496.386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр, 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1.134.371.250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт" гэхчлэн баримтуудыг хавсаргажээ.

Ж.Батсайхан

Related news