Ариун дагшин "Улуру" чулуун тогтоц руу авирахыг хориглох шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-02 10:21:32
КАНБЕРРА. /Спутник/. Австралийн нутгийн төв хэсэгт орших “Улуру” хэмээх дэлхийд алдартай чулуун тогтоц руу авирахыг 2019 оны 10 дугаар сарын 1-нээс хориглох шийдвэр гаргажээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, энэхүү өвөрмөц чулуун тогтоцыг нутгийн уугуул иргэд “ариун дагшин газар” гэж үздэг бөгөөд үүнийг хамгаалахыг уриалах болсонтой холбоотойгоор Австралийн Засгийн газар ийм хориг тавих шийдвэр гаргасан байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв” жагсаалтад бүртгэгдсэн, далайн түвшнээс дээш 348 м өндөрт орших “Улуру” чулуун тогтоцыг жилд 300 мянга орчим жуулчин үзэж сонирхдог аж.
Г.Доржханд
Related news