Сирийн цэрэг Дайр-эз-Зор хотыг бүрэн чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-03 16:22:44
ДАМАСК. /Би-Би-Си/. Сирийн засгийн газрын цэрэг улсынхаа зүүн нутгийн Дайр-эз-Зор хотыг босогчдоос бүрэн чөлөөлжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Сирийн төв телевиз өнөө өглөө “Дайр-эз-Зор хотыг террористуудаас бүрэн чөлөөлөө” гэж мэдээлсэн байна. Дайр-эз-Зор мужийн төв Дайр-эз-Зор хот нь лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийнхний хувьд сүүлчийн түшиц газар нь байсан юм.

“Лалын улс” бүлэглэлийнхэн тус хотыг 2014 онд булаан эзэлж байжээ. Энэ хот нь Ирактай хиллэдэг учир тус бүлэглэлийнхний хувьд “стратегийн чухал ач холбогдолтой газар” байв.
Г.Доржханд
Related news