Үндэсний сурын спортыг эрчимтэй хөгжүүлэхээр шамдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-07 17:04:38
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт Монголын үндэсний сурын спортыг хөгжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжиж эхэллээ. УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн удирдлага зохион байгуулалтаар “Засагт хан” үндэсний сурын клуб байгуулагдан ажиллаж байна.
Тус төвөөс Монголын үндэсний сурын холбоо /МҮСХ/-той хамтарсан сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулж, сум бүрээс хоёр тамирчныг хамруулан тэдэнд бэлтгэлийн нум сум, бусад бүрэн хэрэгслээр хангаж гарын авлага ном, сурах бичиг олголоо. Монгол үндэсний эрийн гурван наадмын нэг болох сурын харвааг аймаг орон нутгийн хэмжээнд хөгжүүлэх ажилд ихээхэн анхаарч цаашид наадам бүрт сурын харвааг байнга оруулж байхаар ажиллаж байгаа ажээ. Үндэсний сурын харваагаар хичээллэгсэд сүүлийн жилүүдэд цөөн  байгаа талаар сургалтын үеэр ярилцаж суралцагсдын ур чадварыг нэмэгдүүлэх, сурын спортоор хичээллэх  өсвөр залуу үеийнхний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Энэ удаагийн сургалтыг МҮСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, “Засагт хан” үндэсний сурын клубын дэд тэргүүн С.Доржпалам тэргүүтэй сургагч багш нар удирдан явуулсан байна.
                                                                                                                        Ш.Цоодол
Related news