БНАСАУ-д айлчлах албан ёсны урилга ирүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын парламент ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володиныг Пхеньянд айлчлахыг албан ёсоор урьсан гэж мягмар гарагт БНАСАУ-ын парламенттай “найрсгаар харилцах бүлэг”-ийн зохицуулагч, Коммунист намын бүлгийн депутат Казбек Тайсаев мэдэгджээ.
“Төрийн Думын дарга Вячеслав Володины нэр дээр Умард Солонгосын парламентаас урилга ирсэн. Төрийн Думын бүх бүлгийн төлөөлөгчдийг тус улсад айлчлахыг урьж байгаа. Айлчлах хугацааг урилгад нээлттэй орхисон байна. Төлөөлөгчдийг илгээх тухай эцсийн шийдвэрийг Төрийн Думын Зөвлөл гаргах ёстой” гэж Казбек Тайсаев хэлжээ.

Э. Аянзаяа