“Putin Team” олон нийтийн хөдөлгөөний цахим хуудас нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-24 10:37:18
МОСКВА. /ТАСС/. Шайбтай хоккейн алдарт тамирчин Александр Овечкин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгээр олон нийтийн “Putin Team" хөдөлгөөн байгуулж, уг хөдөлгөөнд нэгдэн орох боломж олгох цахим хуудас нээсэн тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

"Манай хөдөлгөөний “www.putinteam.ru” цахим хуудас нээгдлээ. Энэ цахим хуудсаар дамжуулан та бүхэн маш том багийн нэг хэсэг болох боломжтой. "Путины баг" Орос орныг хүчирхэг болгохыг хүсч байгаа, эх орноороо бахархдаг хүмүүсийг нэгтгэж байна. Бид шударга ёс, итгэл сэтгэл, хүндэтгэлтэй хандлагыг эрхэмлэдэг” гэж алдарт хоккейч тэмдэглэжээ.

Александр Овечкин бол Оросын шайбтай хоккейн шигшээ баг болон Үндэсний хоккейн лигийн “Вашингтон” клубын довтлогч юм.
Э. Аянзаяа


Related news