Дэлхийн химийн зэвсгийн 96 хувийг устгаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-28 15:28:22
ГААГ. /ТАСС/. Дэлхийн химийн зэвсгийн 96 гаруй хувийг устгаад байна гэж Нидерландын Гааг хотод төвтэй Химийн зэвсгийг хориглох байгууллагын /ХЗХБ/ ерөнхий захирал Ахмет Узумчу мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.
 
Гааг хотноо болж буй Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдсэн улсуудын бага хурлын 22 дугаар чуулганы үеэр ноён А.Узумчу үг хэлэхдээ “Химийн зэвсгийг устгах ажил ихээхэн ахицтай байгаа. Химийн зэвсгийн ангилалд багтах 67 851 тонн  бодисыг манай байгууллага устгаад байна. Энэ нь улс орнуудад байсан нийт химийн зэвсгийн төрлийн бодисын 96 гаруй хувь гэсэн үг” гэжээ.
 
Өчигдөр эхэлсэн Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдсэн улсуудын бага хурлын 22 дугаар чуулган нь ирэх сарын 1-нд өндөрлөнө.
Г.Доржханд
 
Related news