Умард Солонгосоос зугтсан хүмүүсийг Хятад улс албадан нутаг буцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Би-Би-Си/. Умард Солонгосоос зугтаж, Хятадад очоод байхдаа баригдсан 10 хүн, тэдний дотор нэг эмэгтэйг дөрвөн настай хүүхдийнх нь хамт Хятад улс нутаг буцаасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
Хятадын аюулаас хамгаалах хүчнийхэн энэ сарын 4-нд зүүн хойд нутгийн Ляонин муждаа ажиллагаа явуулах үеэрээ Умард Солонгосоос дүрвэн зугтсан дээрх 10 хүнийг баривчилсан гэнэ.
Хүүхэдтэй эмэгтэйн нөхөр гэж өөрийгөө танилцуулсан, Өмнөд Солонгост хэдийн зугтаж очоод байгаа И овогт залуу эхнэр хүүхдээ нутаг буцаахгүй байхыг Хятадын талаас хүссэн ч Бээжин түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч “Хьюман Райтс Вотч” ТББ-ын мэдэгдсэнээр, эхнэр хүүхдийг нь Хятад улс нутаг буцаасныг залуу саяхан олж мэдсэн аж.
И овогт 2015 онд Өмнөд Солонгост зугтаж очсон бөгөөд хэзээ нэгэн өдөр эхнэр хүүхэдтэйгээ уулзана гэж найдаж байжээ. Залуу ярихдаа “Тэднийг хорих ангид хорьж байгаа гэж би бодож байна. Зугтаж байгаад баригдсан хүмүүсийг хорих ангид хорьдог. Хорих ангид хоол өгдөггүй учир нэг сар байхад л яс арьс болдог гэж би сонсож байсан. Сайндаа л өдөрт хэдхэн ширхэг эрдэнэ шиш өгдөг гэсэн. Эхнэр хүүхэд хоёр минь тарчилж байгаа байх. Бодохоос байж сууж чадахгүй байна. Би яг тамд байгаа юм шиг л байна” гэжээ.
Хятад улсын ГХЯ өмнө нь мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосоос зугтсан хүмүүсийн асуудлыг манай улс дотоодын болон олон улсын хуулийн дагуу шийдвэрлэх болно” гэж байсан юм.
Хятад улс нь 1951 онд баталсан Дүрвэгсдийн эрхзүйн байдлын тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн хэдий ч умард солонгосчуудыг албадан нутаг буцаасаар байна. Уг конвенцид “Хэрвээ эх орондоо хавчин гадуурхагдаж, эрүүдэн шүүгдэх эрсдэлтэй бол дүрвэгсдийг нутаг буцааж болохгүй” гэсэн заалт байдаг аж.
Хятад улс Умард Солонгосоос зугтагчдыг “дүрвэгсэд” гэхээсээ илүүтэйгээр “хууль бус цагаачид” гэж үздэг учир нутаг буцаадаг байна.

Г.Доржханд