Олон хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-04 11:41:59
МОСКВА. /РИА Новости/. 50 гаруй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр Америкийн 18 настай иргэнийг баривчлан саатуулсан тухай АНУ-ын Калифорни муж улсын Риверсайд хотын Цагдаагийн газраас мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь найм болон есөн настай хоёр хүүхдийг хүчиндсэнээ ээждээ утсаар хэлжээ. Үүний дараа ээж нь түүнийг цагдаад мэдэгдсэн байна.

Сэжигтэн нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд 50 гаруй хүүхдийг хүчирхийлснээ цагдаад байцаагдахдаа  хэлжээ. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. 
Э. Аянзаяа
Related news