Америкийн нисдэг тэрэгний цонх Японы сургуулийн биеийн тамирын талбайд унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Эйн-Эйч-Кей/. Японы Окинава мужийн Гинован хотын бага сургуулийн биеийн тамирын талбайд АНУ-ын цэргийн "CH-53" нисдэг тэрэгний нэг хэсэг салж унасны улмаас нэгэн сурагч хөнгөн бэртэл авсан талаар “Эйн-Эйч-Кей” телевиз мэдээллээ.
Өнөө өглөө Америкийн цэргийн “Фүтэмма” баазын залгаа орших бага сургуулийн биеийн тамирын талбайд уг нисдэг тэрэгний цонх унасан байна. Энэ үеэр тус талбайд биеийн тамирын хичээл орж байсан бөгөөд тэнд 30 хүүхэд байжээ.
Өнгөрсөн долоо хоногт энэ дүүрэгт хүүхдийн цэцэрлэгийн дээвэр дээр цилиндр хэлбэрийн бас нэгэн зүйл унасан юм. Уг биетийг "CH-53" онгоцны хэсэг байж магадгүй гэж үзэж буйгаа Японы БХЯ мэдэгдсэн хэдий ч Америкийн тал уг мэдээллийг няцаасан юм.

“Иймэрхүү хэргүүд Окинава мужийн оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Ийм хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй” гэж Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдсэн байна.
Хэргийн учрыг олж илрүүлтэл цэргийн тээврийн "CH-53" онгоцуудаар нислэг үйлдэхгүй байхыг Японы БХЯ Америкийн цэргийн хүчнийхнээс шаарджээ.
Э. Аянзаяа