"Уран нүүдэл" шатрын тэмцээнд 18 шатарчин рейтингээ ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 14:05:55

ДЗМОУБ-ын Хэнтий НХХ-ийн 10  жилийн ойд зориулсан “Уран нүүдэл-2015” шатрын тэмцээн 6 насны ангиллаар явагдаж, 86 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнийг Хэнтий аймгийн шатрын зөвлөл зохион байгуулж, Хэнтий аймгийн НАМЗХ, “Хааны Алтан ураг” ХХК-иуд хамтран ивээн тэтгэжээ.

Хүүхэд багачуудыг оюун ухааны гайхамшиг шатрын спортоор хичээллүүлэх, тэдний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх, шатарчдын чансааг ахиулах, улмаар ДЗМОУБ-ын ХНХХ-ийн оюун ухааны спортод оруулсан хувь нэмрийг алдаршуулах зорилготой аж.

Тэмцээнд нийт 13 сум суурингаас шатарчид ирж оролцсоноос Хэрлэн, Биндэр, Бэрх, Бор-Өндөр сумд тэргүүн байруудыг эзэлжээ.   8-нас эрэгтэй төрөлд 1-р байрт И.Батсуурь, 2-р байрт Г. Амарбаясгалан 3-р байрт С.Баттулга эзэлжээ. Мөн 9-11 нас эрэгтэй төрөлд 1-р байрт Т.Мөнхтөр,  2-р байрт Э. Жаргалбат  3-р байрт А.Зоригтбаатар  зэрэг эзэлсэн бөгөөд 8-хүртэлх нас охидын төрөлд 1-р байр Б.Ал2-р байр М. Номин-Эрдэнэ  /, 3-р байр Б. Номиндалай нар тус тус шалгарсан байна.

9-11 нас охидын төрөлд 1-р байрт Э.Энхжин, 2-р байрт О. Дуламсүрэн,    3-р байрт С. Мөнх-Оюу шалгарсан бол 1800-аас дээш рейтингтэй А зэрэглэлийн төрөлд 1-р байрт Ц.Базаррагчаа, 2-р байрт Э.Нямбилэг,  3-р байрт Э. Банзрагч  1800-хүртэлх рейтингтэй төрөлд 1-р байрт Э.Балдансодном, 2-р байрт Б.Баатар, 3-р байрт Т. Ганзориг нар тус тус шалгарсан аж.

О.Буянхишиг

 

 

Related news