Ойрын хоногуудад цас орж, шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:18:14

Хэнтий аймгийн нутгаар буюу 18-19-нд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурч салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байж ойрын хоногуудад цас орж, цасан шуурга шуурах тул ард иргэд, малчиддаа Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас сэрэмжлүүллээ.

О.Буянхишиг

Related news