Германы Социал-демократ намын төв байрыг автомашинаар дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /Би-Би-Си/. Зул сарын өмнөх өдрийн орой буюу өчигдөр орой Берлин хот дахь Германы Социал-демократ намын төв байрыг нэгэн этгээд автомашинаар дайрсан байна.
Германы цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар өчигдөр орой 58 настай этгээд тус намын төв байрыг дайран нэг хүнийг гэмтээж бэртээжээ. Автомашин дотор канистртай бензин байсан гэнэ.
Мөрдөн байцаагчид энэ хэргийг “галдан шатаах гэсэн оролдлого” гэж үзэж байгаа аж. Харин сэжигтэн цагдаад байцаалт өгөх үеэрээ “Би амиа хорлох гэж байсан юм” гэжээ.
Энэ хэрэг болох үед Германы зүүний төвч үзэлт Социал-демократ намын гишүүд намын байрандаа байсан эсэх нь тодорхойгүй байна.
Социал-демократ нам нь 2013-2017 онд Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэлтэй хамтран “их эвсэл” байгуулж, Германыг удирдаж байсан юм. Харин энэ оны есдүгээр сард болсон сонгуульд өмнөхөөсөө хамаагүй цөөн суудал авсан тус намынхан "А.Меркелийн эвсэлтэй хамтран их эвсэл байгуулахгүй" гэж анхандаа мэдэгдэж байсан юм. Гэхдээ тус намын дарга саяхан бодлоо өөрчилж, А.Меркелийн эвсэлтэй “их эвсэл” байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийхээр болоод байгаа билээ.

Г.Доржханд